niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 05:03 UTC Эх: https://news.mn/r/2772394/ 1071d0a88002c4b1… ← niitlelch.mn руу буцах

“Газар нутгаа алдах байсан юмыг зогсоосон, цаашдаа ч зогсооно”

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

“Газар нутгаа алдах байсан юмыг зогсоосон, цаашдаа ч зогсооно”

“Газар нутгаа алдах байсан юмыг зогсоосон, цаашдаа ч зогсооно”

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр /2024.12.23/ Төрийн ордонд морилох үеэр сэтгүүлчид “Өргөн царигтай төмөр зам барих бодлогыг та санаачилж, УИХ-аар батлуулсан. Энэ бодлого буруу байсан нь батлагдаж байна.  Монгол Улс эдийн засгийн асар их боломжоо алдлаа. Та ямар тайлбар хэлэх вэ” гэж асуусан юм. Үүнд УИХ-ын гишүүн Х.Баттулга “Яагаад буруу гэж. Нарийн царигтай байсан бол газар нутгаа 100 жилээр алдах байсан. Эдийн засгийн бодлогыг ярихаас илүү тусгаар тогтнолоо ярих ёстой. Би сайд байсан хүнийхээ хувьд ярьж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр царигийн тухай асуудал, Ерөнхийлөгчийн удаа дараагийн айлчлалаар энийг тохирдог юм. Нэг хүний асуудал биш. Сэтгүүлч юм бол яагаад энийг ойлгодоггүй юм. Та нар судалгаатай, баримжаатай юм ярилдаа. Би төмөр замын бодлогыг батлуулсан, ашиглалтад орж байна. Энүүгээрэ би бахархдаг, цаашдаа ч бахархана. Газрын баялгаа газар нутагтайгаа 100 жилээр алдах байсан юмыг зогсоосон, цаашдаа ч зогсооно. Өнөөдөр ажлын байр гэдэг юм орж ирж байна. Ч.Хүрэлбаатар сайд байхдаа газрыг 100 жилээр оруулах гэж орж ирсэн. Энэний эсрэг би тууштай зогсоно, МоАХ ч тууштай зогсоно” гэж мэдэгдэв.

УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд бараагаа нэг ч удаа харуулаагүй Х.Баттулга гишүүн өнөөдрөөс Төрийн ордонд ирсэн нь Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам төслийг Чайна энержи” компаниар гүйцэтгүүлэх тухай төсөл УИХ-д орж ирэх болсонтой холбоотой байж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж