niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 05:10 UTC Эх: https://eguur.mn/572545/ 06b0c929b4ab1168… ← niitlelch.mn руу буцах
НИЙГЭМНийгэм мэдээ

Алга болсон мотоциклтой иргэнийг эсэн мэнд олжээ

Сумын төвөөс мотоциклоор яваад сураггүй болсон 23 настай эрэгтэйг шуурхай эрэн хайж, эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг, Гурвантэс сум Бага-Овоо багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 335 км-т, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ тус сумын харьяат иргэн Д нь сумын төвөөс хөдөө гэр лүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн  иргэн Д /23 настай, эрэгтэй-г эрэн хайх ажиллагааг 05:48 цагаас эхлэн зохион байгуулж 06:05 цагт тус багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газраас эсэн мэнд олсон гэж ОБЕГ мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert