niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 05:30 UTC Эх: https://news.mn/r/2901698/ 5bbee212b15948c0… ← niitlelch.mn руу буцах

Н.Номтойбаяр: "Бодь Интернэшнл"-ийн нууцын гэрээний ард маш их авлига байж болзошгүй

Н.Номтойбаяр: "Бодь Интернэшнл"-ийн нууцын гэрээний ард маш их авлига байж болзошгүй

Н.Номтойбаяр: "Бодь Интернэшнл"-ийн нууцын гэрээний ард маш их авлига байж болзошгүй

Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.11.27/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Тэрбээр Олны дунд Бодь компанийн нууц гэрээтэй холбоотой асуудал яригдаад олон жил болж байна. УИХ-аас Хянан шалгах түр хороог 2023 онд байгуулсан боловч хяналт хангалттай сайн ажиллаж чадаагүй. Тухайн үед хяналт шалгалтыг ахалж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр өөрөө ч энэ талаар хэлж байсан. Тухайлбал, хяналт шалгалтын ажлын хуулийн хугацаа дуусахаас өмнөхөн холбогдох санхүүгийн материалыг хүргүүлснээр бүрэн дүүрэн мэдээлэл авч чадаагүй өнгөрсөн. Тиймээс Хяналт шалгалтын хороог дахин байгуулахдаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцалж гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар болон бусад байгууллагын гаргасан шийдвэрүүдийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Өмнө нь байгуулагдсан Хяналт шалгалтын хороо хэр ажилласан талаар дахин шалгах Түр хороо байгуулах санаачилга гаргасан. Тодруулбал, 2026 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүдээс хуульд заасны дагуу дэмжлэг хүсэж гарын үсэг цуглуулсан. Харамсалтай нь, эхэндээ 17 гишүүний гарын үсэг цуглуулаад гацсан, дараа нь бага багаар нэмэгдсээр 27 гишүүн болсон. Хуулиараа бол 32 гишүүн гарын үсэг зурснаар эрх зүйн үндэслэл бүрддэг. Өнөөдрийн байдлаар 86 гишүүн Түр хороо байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан байна. Ганц, хоёр гишүүн гадаадад томилолтоор явж байгаа учир Тамгын газар дээр очоод гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн. Ингээд харахад гишүүдийн тоо ойролцоогоор 90 давахаар байна. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнээс 90 орчим нь санал нэгдэж, гарын үсэг зурахаар байгаа юм.

Нам харгалзахгүйгээр нууцын гэрээтэй холбоотой асуудлыг ил тод, нээлттэй болгож, хуулийн хариуцлагыг хатуу хүлээлгэн, шударга ёсыг тогтоохыг хүсэж байгаа УИХ-ын гишүүд байна.Үүнийг гарын үсэг зурсан гишүүдээр баталгаажуулж болно.

Өнгөрсөн хавар дэмжиж, гарын үсэг зурна гэж байсан зарим гишүүн гарын үсгээ зурсан. 2019 онд Н дроп 0505 дугаартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Н үсэг нь өөрөө нууц гэсэн үгийн товчлол юм.

Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нар байсан.

Тодруулж хэлбэл, төмөр замтай холбоотой асуудлыг болон нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг нууцалсан. Энэ нь үнэхээр нууцлах шаардлагатай байсан эсэх асуудлыг хөндөж байгаа юм. Жишээлбэл, Богдхан төмөр зам нь Засгийн газраас барьж байгаа 126 км төмөр зам учир нууцад аваагүй. Үүнийг нууцлах ч шаардлага байхгүй. Зарим мэдээлэл нээлттэй байдаг. Ямар асуудлыг нууцад авч, алийг нь нууцлахгүй өнгөрөөж байгаа юм бэ? Анхнаасаа нууцад авсан асуудал нь маш том хардалтыг бий болгож байгаа юм. Уг асуудлын эргэн тойронд Засгийн газрын хэд хэдэн шийдвэр гарч, эцсийн бүлэгт "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" компани, "Бодь Интернэшнл" гэсэн гурван аж ахуйн нэгжийн дунд энэхүү төмөр замыг барих санхүүжилтийг шийдэх гэрээ байгуулагдсан. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар тухайн үед ажиллаж байсан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлаар ял авсан. Б.Ганхуяг нь яг нүүрстэй холбоотой асуудлаар бус, хөрөнгөтэй холбоотой асуудлаар ял авсан. Харин "Тавантолгой төмөр зам" компанийн дарга Н.Удаанжаргал нь эх орноосоо зугтаж, шувуу болж ниссэн. "Бодь Интернэшнл"-ийн захирал А.Амундра нь мөн адил эх орноосоо зугтсан. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хандан “Намайг гэрчийн хамгаалалтад авах боломжтой юу? Би үнэн зөвийг мэдүүлье” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. Мөн удаа дараа үүний цаана авлигын хэрэг байгаа гэдгийг гэрчлэхээр болсон.

Үндсэндээ хамгийн чухал санхүүгийн материал хамгийн сүүлийн өдөр буюу хуулийн хугацаа дуусахаас өмнө ирсэн. Тэгэхээр Хянан шалгах хороо асуудлыг яаж мэдэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарах үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ холбогдох материалыг АТГ-т өөрийн биеэр хүргэж байсан. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар мөн холбогдох материалыг ил болгож, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Эдгээр асуудал хөндөгдсөн мөчөөс эхлэн АТГ-аас удаа дараа мэдээлэл хийсэн. Нэр холбогдсон хүмүүсийн хувийн өмч, хөрөнгөтэй холбоотой асуудал сөхөгдөж, хөрөнгөө нотолж чадахгүй байгаа асуудал ч гарсан. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхэд хохирол амсаж байна. Тодруулбал, энэ асуудлыг гаргаж ирсэн Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ял авсан. Үүнээс гадна олон хэвлэл мэдээллийн байгууллага дарамт шахалтад өртсөн. Энэ сэдвийг иргэд болон сэтгүүлчид ярихаас эмээдэг болсон. "Бодь Интернэшнл"-тэй холбоотой материалыг ил гаргаж, төрийн нууцаас гаргах тухай Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа дурдаж байсан. Гэвч үр дүнд нь Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Харин Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа "Бодь Интернэшнл"-тэй холбоотой асуудлыг Бортээг болгож, намайг гүтгэж байна. Мөн хүн амины хэрэгт холбогдож, гүтгэгдэж байсан удаатай. Үр дүнд нь мөн адил ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.

Г.Занданшатар сайдын үед Хянан шалгах түр хороо байгуулъя гэж гуравдугаар сард би хэвлэлийн хурал хийж байсан. Үүний дараа Г.Занданшатар мөн адил огцорсон.

Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тухайн үед ажиллаж байсан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан У.Хүрэлсүхтэй холбоотой баримт бичгийг дэлгэхэд Төрийн тэргүүн У.Хүрэлсүх шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлж, өргөдлөө өгсөн. Энэ бүх хугацаанд өрнөсөн улс төрийн нөхцөл байдлыг дүгнэх ёстой. Товчхондоо, уг асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоох ёстой гэдгийг илэрхийлж байгаа юм. "Бодь Интернэшнл"-тэй холбоотой гэрээний асуудал яригдахаар яагаад улс төр өрнөөд байна вэ? Яагаад хүмүүс хэлмэгдэж, гүтгэгдэж, ял аваад байгаа юм бэ? Тэгэхээр зөвхөн энэ асуудал дээр нотлох баримтын хүрээнд ярих ёстой. Хэн нэгнийг нотлох баримтгүйгээр гүтгэх асуудлыг зогсоох хэрэгтэй гэж УИХ-ын 86 гишүүн өнөөдөр гарын үсгээ зурсан байна. Үндсэндээ аудитын байгууллага хяналт шалгалт хийлгүй өнгөрсөн.

"Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" компани хоёр тооцоогоо нийлүүлж чаддаггүй. Тайлан балансад энэ мөнгийг хэрхэн тусгахаа хүртэл мэддэггүй. Тэгэхээр маш их хэмжээний авлигын асуудал байж болзошгүй бөгөөд онц ноцтой шинжтэйгээс гадна төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон байж болзошгүй юм.

Уг асуудлын хүрээнд чухал мэдээллийг Засгийн газраас гаргасан. Энэ сарын Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийг хүртэл нууцад байсан Н 0505 дугаартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг ил болгох Засгийн газрын тогтоол, шийдвэр гаргасан. Одоо хууль сахиулах байгууллагууд болон АТГ-аас ажлаа бүрэн хийх бүхий л боломж нь бүрдэж байна. Тэд үндсэн ажлаа хийх хэрэгтэй. Харин Хянан шалгах түр хороог УИХ байгуулна. Үүний дагуу шалгалт явуулж байгаа хуулийн байгууллага буюу АТГ-аас мэдээлэл, тайлбар авах ажлууд хийгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 64.119.20.219

BOOB XXI BOOW DOLOOJ SERELN SEXSEER ODOON MASSAJLI80955877DYYDLGN SEXSY UILCHLN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж