УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.12.18/ Евроазийн эдийн засгийн холбооны асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Евроазийн холбооны гэрээний төсөл УИХ-ын гишүүдэд таараагдаагүй. Гэрээг соёрхон батлах асуудал УИХ дээр яригдсан. Чухам ямар гэрээ ямар нөхцөлтэйгөөр хийж байна, үр дүнд нь Монголд ямар ашигтай вэ гэдэг ямар ч ойлголт байхгүй. Хэд хэдэн Засгийн газрын гишүүдээс асуухад гэрээний төсөлтэй огт танилцаагүй гэсэн. Сураг сонсвол Л.Гантөмөр болон нэр бүхий хоёр хүний доор энэ асуудал яригдаж байна. Энэ гэрээ УИХ-аар батлах асуудал яригдаж байтал мэдээлэл задарч, 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлэх асуудал хөндөгдөж, хэл ам гарснаар хэлэлцээрийг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Хэлэлцээрийн хугацааг түр хойшлууллаа гээд сэтгэл амарч болохгүй. Ямар ч суурь судалгаа, тооцоолол хийгээгүй. Бидэнд ямар ашигтай байх вэ гэдгээ ярилцах ёстой байтал эхлээд нууц зүйл ярьчихаад батлуулах гээд байдаг.
Хэзээ нэгэн цагт дахин оруулж ирнэ. Яагаад нууцалж байгаад батлах гээд байна вэ. Үүний цаана ноцтой асуудал байна. Гэрээг нь уншаагүй болохоор мэдэхгүй байна. Улс үндэстний аюулгүй байдал талаасаа харж, гэрээг заавал олж үзэх хэрэгтэй. Энэ хэлэлцээрийн талаарх мэдээллийг яагаад нуугаад байгаа юм бэ.
Үнэндээ ОХУ-руу юу гаргах юм бэ Монгол Улс. Хэлэлцээрийн талаарх материал төрийн нууцад хамаарах боломжгүй. Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэчихээд одоо буцааж татвараа сэргээнэ гэнэ. Гурилын үнэ нь ч буураагүй. Үндэсний үйлдвэрлэгчид хохирч үлдсэн.
Байнгын хороодын гишүүд нь ч мэдээлэлгүй байна. Монголын үйлдвэрлэл ОХУ-тай харьцуулахад жижиг дунд үйлдвэрлэл шүү дээ. Ноос ноолуураа масс хэмжээгээр гаргах үйлдвэрлэлээ шийдэж чадаагүй шүү дээ. Дотоодын зах зээлээ чадан ядан хангаж байна. Монголын эдийн засаг экспортын чиг баримжаатай байх ёстой. Гэсэн хэдий ч улс төрийн нам тойрсон хүмүүсийн халаас л зузаарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ аль болох үнэд хүргэх хэрэгтэй. Хүнс хөдөө аж ахуйн салбар нь халамжийн салбар болчихсон. Хүнс хөдөө аж ахуйн салбарт олгож байгаа зээлийн батлан даалтын санд гэхэд 400 тэрбум төгрөг тусгачихсан. Энэ нь цаанаа эрүүл эдийн засгийн баримжаатай зөв хөшүүргэ болж чадаагүй. Үүний цаана том хулгай л болж байна. Надаар утааг бууруулах үндэсний хороог ахлуулбал жинхэнэ гайхамшгийг үзүүлж чадна шүү" гэв.
3,608.65





















































Холбоотой мэдээ