Сайжруулсан түлшийг халж хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.12.18/ мэдээлсэн. Тодруулбал, ирэх гуравдугаар сард багтааж айлуудыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ гэж мэдээлсэн. Хийн түлшийг хэрэглээнд нэврүүлэх ажлыг НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг хариуцан ажиллах юм байна.
Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын түвшинд яригдаж байгаа чухал ач холбогдолтой төсөл. Дайнаас болж, газын үнэ нэлээд савлагаатай байгаа. Дэлхийн 86 орон ОХУ-аас газаа инпортоор авдаг. Өнөөдрийн байдлаар 48 орон ямар нэгэн байдлаар ОХУ-гаас газаа авч байна. Өмнөд Солонгос газын хэрэглээний 95 хувиа мөн импортоор авч байна. Үнийн тухайд, Монгол Улс ойрын гурван жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана гэж төлөвлөсөн.
Монгол Улс бол хийн болон байгалийн шингэрүүлсэн хийн арвин нөөцтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний явц дээр энэ салбарын ажил урагшилж байгаа учраас цаашдаа хийн хангамжаа бид дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм.
2027 онд ашиглалтад орох Дорноговь аймаг дахь нефтийн үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 60 мянган тонн газ гаргах хүчин чадалтай. Бидний жилийн нийт газын хэрэглээ ч 60 мянган тонн. Улаанбаатар хотынх 43 мянган тонн гэсэн тооцоо судалгаа бий. Бид ойрын хугацаанд 100 мянган айл өрхийг хийн түлшид холбох дэд бүтцийг барина. Заах зээлийн үнийн тухайд жижиглэнгийн худалдаанд нэг кг газ 2500-2700 төгрөгийн үнээр борлуулагдаж байна” хэмээн НИТХ-ын ээлжит бус II хуралдааны үеэр хэлж байжээ.
3,608.65





















































Холбоотой мэдээ