niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 06:05 UTC Эх: https://news.mn/r/2771176/ c2eb15b1b3756800… ← niitlelch.mn руу буцах

“Өвөө, эмээ нар угаар мэдрэгчээ хадганд боочихоод ашигладаггүй”

Хуучирсан мэдээ: 2024.12.17-нд нийтлэгдсэн

“Өвөө, эмээ нар угаар мэдрэгчээ хадганд боочихоод ашигладаггүй”

“Өвөө, эмээ нар угаар мэдрэгчээ хадганд боочихоод ашигладаггүй”

“Өвөө эмээ нар угаар мэдрэгчээ хадганд боож тавьчихаад ашиглахгүй байна” гэж Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар өнөөдөр /2024.12.17/ мэдэгдэв.

Энэ талаар тэрбээр “2019 онд нийслэлийн гэр хорооллын айл өрхийг угаартахаас сэргийлж утаа мэдрэгч үнэгүй тараасан. 2020 онд "Тавантолгой түлш” компаниас мөн 60 мянган өрхөд угаар мэдрэгч тараасан. Гэтэл өнөөдөр 60 мянган өрх л дээрх угаар мэдрэгчийг ашиглаж байна. Манайхаас шалгалт хийхэд настай өвөө, эмээ нар маань угаар мэдрэгчдийг хадганд ороочихсон байх жишээний. Төрийнхөө өгсөн юмыг нандигнана аа гээд ашиглахгүй байна” гэж ярив.

Хэтрүүлнэ, хэтрүүлнэ гэхэд бас л арай шүү.

Зууханд тэрбум, тэрбумаар нь мөнгө "цацах" шаардлагагүй байхад "Зуух тараахаас аргагүй" гэж 28.3 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт суулгана. Түлшиндээ угаартаад амь насаа алдсан байхад "Өрхөө битүүлсэн байсан" гэж буруутгана. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрлээ гэхээр "Гэр хорооллынхон түүхий нүүрс, резин, хуучирч муудсан хувцсанд автомашины тос найруулж шатаах зэргээр бусад хаягдал хог, зориулалтын бус түлш түлж байсан" гэж буруутгадаг болсоор удаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж