niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 06:32 UTC Эх: https://news.mn/r/2770786/ d6c1c1e82bab176d… ← niitlelch.mn руу буцах

"Анги танхимын дотоод агаарын бохирдлыг хэмжинэ"

Хуучирсан мэдээ: 2024.12.16-нд нийтлэгдсэн

"Анги танхимын дотоод агаарын бохирдлыг хэмжинэ"

"Анги танхимын дотоод агаарын бохирдлыг хэмжинэ"

Хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


Тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулахын тулд нэгдүгээрт яндангийн тоог бууруулах шаардлагатай байна. Агаарын бохирдлын 55 хувь нь гэр хорооллын яндангаас, 30 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай автомашинаас гарч байгаа. Янданг бууруулахын тулд хоёр том чигийг барьж байна. Нэгдүгээрт хийн түлш рүү шилжинэ. Хоёрдугаарт дахин төлөвлөлт болон дэд төвүүдэд шилжинэ. 2025-2026 онд нийтдээ 100 мянган айлыг хийн түлшинд холбоно. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой. Монгол Улс ахуйн хэрэглээндээ хийн түлшийг өргөн нэвтрүүлээгүй. Тиймээс хуулийн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Үүнтэй зэрэгцүүлээд төр, хувийн хэвшлүүдийн байгууллагатай хамтарч дэд бүтцийн ажлуудаа хийнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт ирж судалгаагаа хийнэ.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахтай зэрэгцэн угаарын хийтэй тэмцэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар угаар мэдрэгч нь үндсэн системтэй холбогдоогүй айлуудыг холбох, дахин байршуулах ажил хийж байна. Мөн анги танхимын дотоод агаарын бохирдлыг хэмжинэ.

Судалгаагаар бид өдөр тутамдаа 90-95 хувийг дотоод орчинд өнгөрүүлж байна. Хүүхэд цэцэрлэг, сургуулийн орчноосоо томуугийн халдвар авдаг. Тэгэхээр томуугийн өвчлөлд гадаад гэхээс илүү дотоод агаарын бохирдол илүүтэй нөлөөлж байна.

Мөн 91 мянган өрх ядуу, түүнээс доош түвшинд амьдарч байна. Тэдгээрийн хэрэглэж байгаа зуух нь шаардлага хангадаггүй. Гар хийцийн зуух байдаг. Энэ нь угаартах өндөр эрсдэл дагуулдаг, тиймээс агаарын бохирдлыг бууруулах гэхээс илүү угаарын эрсдэлээс сэргийлэх үүднээс зуух тарааж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж