niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 06:34 UTC Эх: https://news.mn/r/2770393/ 9f5bd2d4752664be… ← niitlelch.mn руу буцах

Санг цөлмөсөн этгээдүүдийн хэргийг шийдвэрлэх хүсэлт тавив

Хуучирсан мэдээ: 2024.12.14-нд нийтлэгдсэн

Санг цөлмөсөн этгээдүүдийн хэргийг шийдвэрлэх хүсэлт тавив

Санг цөлмөсөн этгээдүүдийн хэргийг шийдвэрлэх хүсэлт тавив

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2024.12.13/ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцсан байна.

Мөн Капитал, Чингис хаан банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах талаар прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг нээсэн ажлын хэрэгжилтийн талаар тодруулга авсан аж.

Уулзалтын үеэр Анод банкны дамжуулан зээлдүүлэх гэрээгээр байршуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800 сая төгрөгийн авлага, 2013 оны долдугаар сарын 16-ний өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дамжуулан зээлдүүлэх гэрээ, 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн А/155 дугаартай Хөдөлмөрийн сайдын Хөрөнгө зарцуулах тухай тушаалын дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дансанд шилжүүлэн Монголын оёдлын холбоонд олгосон 17 тэрбум төгрөгийн авлага, Капитал банканд байршуулсан 3,943,155,874,30 / гурван тэрбум, есөн зуун дөчин гурван сая, нэг зуун тавин таван мянга, найман зуун далан дөрөв / төгрөгийн авлагатай холбоотой хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгохыг Прокурорын болон бусад хууль хяналтын байгууллагаас хүсэж байгаагаа хэлжээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж