niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 06:35 UTC Эх: https://news.mn/r/2770371/ ba950caca599a544… ← niitlelch.mn руу буцах

Хөдөөний жолооч нар өрөнд оров

Хуучирсан мэдээ: 2024.12.14-нд нийтлэгдсэн

Хөдөөний жолооч нар өрөнд оров

Хөдөөний жолооч нар өрөнд оров

Хөдөө орон нутгийн жолооч нар хотод гацаж, өрөнд оржээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сараас хойш Улаанбаатар хотоос гараагүй үлдсэн 35.598 тээврийн хэрэгсэл хотод байгааг албаныхан мэдээлэв. Энэ тооны жолоочоос хоног тутмын 500 төгрөгийн хураамж авна гэхээр нийслэлд багагүй төсөв цугларах нь ээ.

НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу 2024 оны есдүгээр сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэн юм.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 38 мянга болж өсдөг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн дугаартай 390.739 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Харин орон нутгийн дугаартай 355.141 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байна.

Төлбөрийг тавихдаа Улаанбаатар хот руу нэвтэрхэд байрших Эмээлт, Баруун түрүүн, Налайх, Түргэн, Аргүнт, Морингийн даваа, Хоолтын даваа зэрэг долоон товчоодоор буцаж гарах үед нь хяналт тавин, цахимаар авч буй юм байна. "Smart car" аппликейшнээр нэхэмжлэлийг илгээж буй аж.  Ингэхдээ орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй.

Харин дээр заасан хугацаанаас дээш хоног байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авч байгаа юм. Төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж, зам засвар арчлалтад зарцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
234
ТэнэглэлТэнэглэл
155
БурууБуруу
106
ЗөвЗөв
38
ХахаХаха
23
ХарамсалтайХарамсалтай
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж