niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 06:35 UTC Эх: https://news.mn/r/2770362/ c20caf6d1118310d… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт дахин хориг тавихгүй

Хуучирсан мэдээ: 2024.12.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт дахин хориг тавихгүй

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт дахин хориг тавихгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт дахин хориг тавихгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр ёсчлон ирүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль тогтоомжтой Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаад хориг тавихгүй гэж шийдвэрлэжээ.

УИХ-аас баталсан байсан Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар Засгийн газар төсвөө дахин боловсруулж, алдагдалгүй төсөв өргөн мэдүүлснийг парламентаар арав хоногийн турш тасралтгүй хэлэлцсээр өчигдөр /2024.12.12/ баталсан.

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ийн 3.3 хувийн ашигтай байхаар батлав.

Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг тус бүр 6 хувиар нэмэх болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж