Ч.Лодойсамбууг сонгогчид нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эгүүлэн татах гарын үсэг цуглуулна гэж сонгогдсон тойргийнх нь иргэдийн төлөөлөл мэдэгдлээ. Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ d.parliament платформд гарын үсэг цуглуулж, яаралтай энэ асуудлыг шахаж шаардана гэв. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хувьд Нийсэлийн Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин, сонгогдсон юм. Харин Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр ярихдаа "Дүүргээс сонгогдчихоод нэг ч удаа эргэж ирж уулзаагүй. Сард 20 сая төгрөгийн түрээс төлж амьдардаг гэсэн. Гэтэл энэ төрийн албан хаагчийн нэг жилийн цалин шүү дээ. Үүнийгээ зүгээр мэт тайлбарлаж байна. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг гэнэтхэн эсэргүүцсэн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.