Э.Маргад цахиур хагалж, Б.Билгүүн туршлагаа харуулснаар Гуамыг талбайд нь хожив
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монголын шигшээ баг 74-63 гэсэн харьцаатайгаар хожиж, дараагийн шатанд шалгарах боломжоо хадгаллаа. Одоо манай шигшээ багийнхан энэ сарын 23-ний өдөр Японы шигшээ багтай эх орондоо тоглоно. Тухайн тоглолтод хожих эсвэл цөөхөн онооны зөрүүдтэй хожигдвол дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдэх боломжтой аж. Азийн аваргад оролцох эрхийн төлөөх эхний тоглолтыг өчигдөр /2025.02.20/ хийв. Хөх чононууд Гуамынханд боломж олголгүй тэргүүлсээр ялалтыг байгуулж чадав. Хэсгийн тоглолтод хүснэгтийн байрыг харгалзахдаа авсан онооноос гадна хоорондын тоглолтын зөрүүг харгалзаж үздэг. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод болсон эхний тоглолтод Гуамчууд 74:63-аар хожиж байв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.