О.Алтангэрэл: Ухаа худгийг хууль бусаар авсан нь тогтоогдвол лицензийг хүчингүй болгоно
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэлд мэдээлэл өглөө. Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордын лиценз олгогдсон асуудлыг нэхэн шалгах ажлын хэсэг байгуулж, О.Алтангэрэл сайд ахлаад буй юм. Уг ажлын хэсэг голчлон “Энержи ресурс”-ийн эзэмшдэг Ухаа худгийн орд дээр төвлөрнө хэмээн ойлгогдсон. 2008 онд зөвхөн Засгийн газрын тэмдэглэлээр тус стратегийн ордыг “Энержи ресурс”-д өгсөн тухай мэдээлэл сүүлийн үед анхаарал татаад байгаа билээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Ажлын хэсгийн зорилго тодорхой. Стратегийн орд газарт хамаарч байсан Тавантолгойн бүлэг ордын нэг толгой нь болох Ухаа худгийг ЗГ-ын хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс”-т өгсөн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.