Монгол Улсын Засгийн газраас эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдийн эмэнд зарцуулах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор хувийн хэвшлийн байгууллагатай хамтран олон улсын чанарын шаардлага хангасан, зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээнд хэрэглэгддэг зарим нэр төрлийн эмийг гадаад улсын үйлдвэрлэгчтэй үнийн хэлцэл хийж, импортлох ажлыг эхлүүлээд байна.
Эхний ээлжинд Бүгд Найрамдах Солонгос Улсын Донгкоо Био & Фарма үйлдвэрлэгчийн дараах таван нэр төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох нөхцөлөөр 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Ази фарма” ХХК-аар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар худалдаалж эхэллээ. Үүнд:
1. Дапаглифлозин10мг (Дапапрозин)
2. Итраконазол 100мг (Спонекс)
3. Амлодипин+Валсартан 5мг/160мг (Авалтан)
4. Амлодипин+Валсартан 10мг/160мг (Авалтан)
5. Клопидогрел 75мг (Клопина)
3,608.65





















































Холбоотой мэдээ