Засгийн газар ирэх онд зорилтот бүлгийнхнийг орон сууцанд хамруулах бодлого хэрэгжүүлнэ. Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь дараах тодруулгыг өглөө.
-Ипотекийн зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй, байртай хүмүүс дахин ипотект хамрагдаж байна гэсэн судалгаа гарсан. Энэ зээлийг яаж зорилтот бүлэг рүү чиглүүлэх вэ. Гэр хорооллынхон, залуу гэр бүлийг хамруулахад ямар бодлого барих вэ?
-Одоо зогсоно гэж ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх орон сууцанд олгохгүй. 50 м2 хүртэлх байранд ипотекийн зээл олгоно. Ипотекийн зээлийг анх удаа хүсэж байгаа иргэнд олгоно. Эхлээд байргүй хүмүүсийнхээ хэрэгцээг хангах шаардлага байна шүү дээ. 50м2 гэдэг чинь хүн амьдрах боломжтой. Тэрний ард яндан л буурч байх ёстой.
Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг авсан нь хоёр дахин аваад бизнес болгохгүй байх ёстой.
Орлогод нийцсэн орон сууцны ипотекийг өөрийн чинь асуугаад байгаа залуу гэр бүлд. Ялангуяа орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэдэд түлхүү өгнө. Дээр нь хүүгийн хөнгөлөлт өгнө. Өмнө нь Улаанбаатар хотод амьдарч байсан иргэдэд энэ зээлийг түлхүү олгож байсан.
Тэгэхээр орон нутаг руу шилжиж байгаа төрийн албан хаагчид, тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагч нарт энэ зээлийг олгож, хүүгийн хөнгөлөлт өгнө. Суманд амьдарч байгаа, аймагт амьдарч байгаа, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг адилхан болгочих юм бол нийслэлийн энэ их түгжрэл өөрөө аяндаа суларна. Тэгэхгүй болохоор нийслэлд очих юм бол орон сууцтай болчих юм байна, нийслэлд очихоор ажилтай болох юм байна гэсэн хандлага хэвээрээ л байх юм бол агаар, хөрсний бохирдол, түгжрэл буурахгүй. 1990-ээд оноос хойших 30-аад жилд төв л бараадах юм бол миний амьдрал дээшлэх юм байна гээд бодлогогүйгээр хүрээд ирчихсэн. Тийм учраас өөртөө ч тээртэй, бусдад ч тээртэй. Зам дээр гарч байгаа хүмүүс өөрийгөө ч түгжээд бусдыг түгжээд байгаа. Тийм учраас энэ бүхнийг задлах бодлогыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хэрэгжүүлнэ.
-Хэзээнээс хэрэгжих вэ?
-Шинэ оноос гэж ойлгох хэрэгтэй. Ирэх онд ипотекийн зээлийг 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингэхээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болно.
500 орчим тэрбум төгрөг дээр дахин ипотекийн зээл авах гэж байгаа 7000 орчим хүн байгаа. Тэр хүмүүс авахгүй болчихоор 7001 дэх хүн ипотекийн зээл авах боломж нь бүрдэнэ.
Дээр нь 500 тэрбум дээр дугаарлаж байсан хүмүүс 1.2 их наяд дээр оочерлоно. Асуудлууд шийдэгдэх бүрэн боломжтой болж байгаа.
-Зорилтот хэсгийнхнийг орон сууцанд хамруулна гэхэд орлого нь хүрэх үү гэдэг асуудал үүсдэг. Тэгэхээр ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?
-Зорилтот бүлгийнхэнд кв-ыг нь багасгаж өгч байна.Нэг м2-ыг 2 сая төгрөгөөр бодоход 80 м2 байр 160 сая төгрөг болно. Тэгтэл 50 м2 болгохоор 100 сая төгрөг болно. Төлөлт нь багасаад ирнэ. Зорилтот бүлэг гэдэг чинь орлого багатай иргэн.
Кв-ыг нь багасгана, хүүгий нь багасгана, төлөлт нь сар бүр бага байна л гэсэн үг.
Зорилтот гэж яриад байгаа боловч задлаад аваад үзэхээр бага орлоготой иргэдийг яаж орон сууцжуулах вэ гэдэг л асуулт. Урьдчилгаа төлбөрийг бууруулангуут сарын төлбөр нь өндөр болчихдог гээд асуудлууд бий. Энэ болгоны уялдааг хангасан байдлаар зорилтот бүлгийнхэнд ипотек олгоно.
Г.ХОРОЛ
3,608.65

















































Холбоотой мэдээ