УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Ц.Мөнхтуяа гишүүн наад хурууны хээгээ уншуулаад ирцэндээ бүртгүүлчих дээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: -Уншуулчихсаан, уншуулчихсан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:-Шөнө яав, яагаад жаахан ууртай ирчихэ вэ гэж хэлэв.
УИХ-ын даргыг дээрх үгийг хэлэхэд гишүүд танхим дүүрэн нирхийтэл инээлдэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.12/нэгдсэн хуралдаан эхлээд удаагүй байх үед дээрх яриа болсон юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн Ц.Мөнхтуяа гишүүн ууртай ч байна. Учир нь, ДНБ-ийн 6 хувийг боловсролын салбарт зарцуулах тухай санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүн дэмжсэн байсан ч Төсвийн байнгын хороо хуралдаад унагасан аж. Тиймээс бухимдуу байсан бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Монголын ирээдүй болсон хүүхэд багагчуудаасаа төсөв харамлаж, боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж, 62 гишүүний дэмжсэн саналыг Төсвийн байнгын хороон дээр унагасанд харамсалтай байна. Төв аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал санал гаргаж, унагаасан байна.
Боловсрол бол тэргүүлэх салбар гэж уянгалдаг хэрнээ хачир дээрээ боловсрлын салбарыг та бүхэн улныхан гээд нэрлэчихсэн юм билээ ш дээ. Уланд байгаа. Багш нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна.
Хүүхдүүдийн хувьсах зардал, хоолны мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байна. Жилд 400 хан ам. доллар зарцуулаад инээлдээд сууж байгаа та нар ичээрэй. Би бол та нарын өмнөөс ичиж байна. Өчигдөр дэмжиж санал өгсөн 62 гишүүнийг Монголын багш нарт нэг, нэгээр нь таниулна” гэв.
Мөн тэрбээр өөрийн суудаг ширээн дээрээ “Боловсролоосоо ирээдүйгээсээ битгий харамла. Боловсролд зарцуулсан нэг доллар эргээд 10 доллар болдог” гэсэн томоор бичсэн цаас тавьсан байлаа.
Г.ХОРОЛ
3,608.65
















































Холбоотой мэдээ