niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 07:31 UTC Эх: https://news.mn/r/2769613/ 0786c6f075ac5438… ← niitlelch.mn руу буцах

П.Лхагвасүрэнгийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2024.12.11-нд нийтлэгдсэн

П.Лхагвасүрэнгийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ

П.Лхагвасүрэнгийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 3-нд болсон. Түүнд "Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 1.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах" ял оноосон байдаг. Тэгвэл П.Лхагвасүрэн анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүнийг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2024.12.11/ хэлэлцсэн байна. Улмаар давж заалдах шатны шүүхээс П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргажээ.

П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгагдсан юм. Тодруулбал, дээрх сайдын 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж.

Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан байдаг.

Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцааг хүчингүй болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж