Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хот ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ААН-үүдээс татвараа хурааж эхлэх нь. Шинэ Зуун мод хотыг Богдхан уулын баруун урд, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс хотыг байгуулахтай холбоотойгоор дэд бүтцийн ажлыг 2022 оны наймдугаар сараас хийж эхэлсэн. Тодруулбал, нийт 20.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд буй. Тус хотын удирдлагын бүтцийг танилцуулж байна.
Шинэ Зуунмод хотын удирдлага дараах тогтолцоотой байна.
- Хотын Зөвлөл
- Хотын Захирагч
- Хотын Ерөнхий архитектор
- Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпораци
Шинэ Зуунмод хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг Шинэ Зуунмод хотын Зөвлөл хэрэгжүүлэх бол хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг Шинэ Зуунмод хотын Захирагч гүйцэтгэх аж.
Шинэ Зуунмод хотын Зөвлөл нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн гурван гишүүн нь Шинэ Зуунмод хот дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас сонгосон хөрөнгө оруулагчдын төлөөлөл байх ба тэдгээр нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай гэнэ. Үүнд:
- Монгол Улсын иргэн байх
- Шинэ Зуунмод хотод 10 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн
- Татварын хугацаа хэтэрсэн өргүй байх
- Ялгүй байх
Бусад зургаан гишүүнийг Шинэ Зуунмод хотын оршин суугчдаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 37.4-т заасан журмын дагуу сонгон шалгаруулж, зургаан жилийн хугацаагаар хотын Захирагч томилох юм байна. Засгийн газрын хуралдаанаар Шинэ Зуунмод хотын захирагчаар Соёлын дэд сайд асан М.Батбаярыг томилсон. Харин Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулна.
3,608.65
















































Холбоотой мэдээ