niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 07:33 UTC Эх: https://news.mn/r/2769349/ 2d9eaee450305a29… ← niitlelch.mn руу буцах

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

Хуучирсан мэдээ: 2024.12.10-нд нийтлэгдсэн

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярыг Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон талаарх баримтыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгч, шалгуулах талаар сэтгүүлч Р.Саруултөгс өнөөдөр  /2024.12.10/мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой албан даалгаврын тухай би өмнө нь мэдээлэл хийж байсан. Өнөөдөр Б.Энхбаяр гэдэг хүнийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2023 оны арваннэгдүгээр сард буюу Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган, тогтоолгохоор тус гомдлыг гаргаж байгаа юм.

Б.Энхбаяр нь 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ний өдрийн А/400 дүгээр тушаалаар ажлын хэсэг гарган, хянан шалгалт эхлүүлсэн. Уг дүгнэлтэд үндэслэн 2024 оны нэгдүгээр сарын 16-ний өдрийн 01 дүгээр дугаартай сахилга хариуцлагын дэг журмыг чангатгах тухай албан даалгавар гаргасан байдаг. Тус даалгавраар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханд гурван арга хэмжээ авахыг даалгасан. Уг даалгаварт Олимпийн гудамж 5 тоот хаягт байрлах 14386 мк талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс "Хуашенконстракшн Монгол" компанийг хасч, "Аюуд" ХХК-ийн өмчлөлд шилжүүлснийг цуцлан, өөрчлөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханд даалгасан. Энэхүү албан даалгавар нь өндөр мөнгөн дүнтэй. Тиймээс хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж Хятадын хөрөнгө оруулалттай компанид илт давуу байдал олгосон. ХЗДХ-ийн сайдад ийм эрх байхгүй" гэв. Иймд тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган, тогтоохыг АТГ-аас хүслээ" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж