Ерөнхий сайдыг огцруулах бичигт Ж.Баярмаагийн дараа Ш.Бямбасүрэн гарын үсэг зурлаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай албан бичгийн өөрийн бланк дээр боловсруулж, гарын үсэг цуглуулж эхэлснээс долоо хоног өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хамгийн түрүүнд дэмжихээ илэрхийлж, гарын үсэг зурсан юм. Харин өнөөдөр Ш.Бямбасүрэн зуржээ. Ингэснээр бичигт гарын үсэг зурсан гишүүн хоёр болж байна. Хуулийн дагуу, 36 гишүүн гарын үсгээ зурвал энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ үес Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрт гарын үсэг зурахаар БНХАУ-д айлчлан ажиллаж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.