niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 08:01 UTC Эх: https://news.mn/r/2768816/ 996241d042d58db5… ← niitlelch.mn руу буцах

Ч.Номин: Соёлын ваучерыг төсөвт тусгаагүй

Хуучирсан мэдээ: 2024.12.09-нд нийтлэгдсэн

Ч.Номин: Соёлын ваучерыг төсөвт тусгаагүй

Ч.Номин: Соёлын ваучерыг төсөвт тусгаагүй
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасч, хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.
Мөн "УИХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.
Засгийн газрын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын соёлын ваучер 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасч, хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн хүүхдэд зориулсан соёлын ваучерын төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсч байна" гэсэн байна.

Засгийн газраас 2025 оны төсвийг дахин боловсруулж, өргөн барихдаа Ч.Номин сайдын багцаас соёлын эрхийн бичиг, Кино урлагийг дэмжих зардал, Соёлын бүтээлж үйлдвэрлэл зэрэг төсвийг танаж, зарим хуулийг хүчингүй болгохоор УИХ-д өргөн барьсан юм.

  • СОЁЛЫН ЭРХИЙН БИЧИГ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дэх хэсгийг хүчингүй болгоно.
  • КИНО УРЛАГ ДЭМЖИХ ЗАРДАЛ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3.2, 5.3.9 дүгээр заалт, Кино урлагийг дэмжих тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийг хүчингүй болгоно.
  • СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ: Соёлын тухай хууль 34.3.1, 34.3.3 болон 34.4 дэх хэсэг

Төсвийн ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо, УИХ-ын ганц нэг гишүүд ч хэд хэдэн удаа санал гаргаж, байнгын хороон дээр дэмжигдээгүй саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж