Иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд "Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!" цахим гарын үсэг цуглуулж байгаа юм. Цахим өргөдөлд хамгийн багадаа 70 мянган хүн оролцож, гарын үсгээ зурсны дараа энэ асуудлаар Хяналтын сонсгол зохион байгуулах боломжтой болох юм. Тэгвэл цахимаар 71.184 хүн гарын үсэг зураад байна. Гарын үсэг цуглуулах хугацаа арванхоёрдугаар сарын 27-нд дуусна.
Утааны эсрэг тайван жагсаал Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна. Жагсаал зохион байгуулж буй иргэн Ч.Ганжавхлан ярихдаа "Иргэд тайван жагсаалд идэвхтэй оролцож байна. Бид хоёр акц явуулж байна. Нэгдүгээрт, УИХ-ын Хяналтын сонсголыг явуулахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулж байна. Одоогийн байдлаар 60 мянган иргэн гарын үсгээ зураад байна. Үүнээс гадна бид ойрын 30 хоногийн хугацаанд яаралтай авах ёстой арга хэмжээ буюу шаардлагыг хүргүүлж байгаа. Уг шаардлагыг дэмжсэн гарын үсэг цуглуулж байна. Шаардлагад яаралтай эмнэлэг ачаалалтай, хүрэлцээгүй байгаа асуудлыг шийдэх, хотын ойр орчимд иргэд агаарлах цэг үүсгэх гэх мэтийн богино хугацаанд хийх боломжтой арга хэмжээг тусгасан.
Мөн Хяналтын сонсгол хийснээр утаанд хэдэн төгрөг зарцуулсан, ямар албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал тодорхой болж ирнэ.
Ард иргэдийн татварын мөнгөөр утааны эсрэг арга хэмжээ авч, тэр нь үр дүнгүй болсон бол хариуцлага тооцох ёстой. Энэ утааны сонсголыг Төрийн ордонд бус уулын орой дээр хийх санаачлагыг гаргаж байна. Уулан дээр гарахад Улаанбаатар хот ерөөсөө харагдахгүй байгаа. Энэ сонсголд эмч нар, ард иргэд өргөнөөр оролцох ёстой. Жагсаал хийсэн хүн болгоныг хардвал хэн ч юу ч дуугарахгүй байх болно. Жагсаал үймүүлэх гэж оролдсон хүмүүс ирж байна. Гэхдээ энэ жагсаалд улс төрийн зорилго, эрх ашиг байхгүй" гэдгийг хэлж байв.

3,608.65





















































Холбоотой мэдээ