niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 08:03 UTC Эх: https://news.mn/r/2768618/ 716db38051c2047a… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын эмэгтэй гишүүд ичиг, ичиг

Хуучирсан мэдээ: 2024.12.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын эмэгтэй гишүүд ичиг, ичиг

УИХ-ын эмэгтэй гишүүд ичиг, ичиг

Утаанд хүүхдүүд хэдэн зуугаараа хордож, эндэх нь эндэж, эмнэлгийн шалаар нэг хэвтэж байхад УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд Улс төрийн намын тухай хуулийн журмын тухай хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж чадсандаа тун чиг сэтгэл хангалуун байна гэж сошиалаар нэг шуугиулж, эхлэв.

Нам харгалзахгүй тэмцсэнээр үр дүнд хүрсэн юм байх.  УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.06/ нэгдсэн хуралдаанд оролцохдоо эмэгтэй гишүүд ягаан өнгийн хувцасаар ижилссэн л гэнэ. Гоёж, гоодсон зургаа нүүр номондоо дүүрэн тавьж мишээцгээв.

Улстөрчдийн халаасны хэдэн нам УИХ-ын эмэгтэй гишүүдэд хамгийн чухал аж. Хэдэн өдөр ярилцаж шийдсэн л гэнэ. Уг нь энэ их агаарын бохирдол дээр нэгдэж, нийлээд дуу хоолойгоо гаргаж, шийдвэрлэх арга зам хайн явсан бол хэчнээн сайнсан.

Монголчуудын өмнө өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн хэцүү асуудал бол яаж энэ их агаарын бохирдлын хор хөнөөлийг бууруулж, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах вэ гэдэг асуудал болж хувираад байна.

Арга барагдахдаа аав, ээжүүд Сүхбаатарын талбайд ирж, утаа униартайгаа төр засгийг тэмцэхийг уриалж, жагсдаг боллоо.  Гэвчиг УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдэд энэ асуудал огт падгүй юм байна.

Уг нь УИХ-д 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Эмнэлгийн шалаар нэг хэвтэж байгаа хүүхдүүдийн зураг зүрх сэтгэлийг нь урдаггүй л юм байхдаа…

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдоход олон нийт их таатай хүлээн авсан. Одоо л нэг эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ төлөө дуугарах дуу хоолой нэмэгдэж, чангарах нь гэж итгэл тавьсан нь олон. Гэтэл сонгогдонгуутаа л нуруугаа харуулчихсан байх нь тэр.

Ичиг, ичиг…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ХарамсалтайХарамсалтай
47
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж