АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдтай мэтгэлцэхдээ ямар асуудал хөндөж, хариулт авав

УИХ-ын чуулганы асуулгын цагаар Ардчилсан намын бүлгийн гишүүд тодорхой сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцдэг. Энэ удаад "Төрийн нууц уу, хулгайн нууц уу" сэдвээр мэтгэлцээн өрнөх гэж байна. Мэтгэлцээн өнөөдөр 14.00 цагаас эхлэх чуулганы үдээс хойш хуралдаанаар явагдах бөгөөд АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ц.Баатархүү, Ө.Шижир, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар оролцлоо.
Гишүүдийн асуусан асуулт, Ерөнхий сайдын хариултыг тоймлон хүргэе. Видео линк дээр дарж, үзэх боломжтой
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бүх юмаа битүү, хатуу нууцад хийж, хулгайлж идчихээд, дараа нь хэдэн хүнийг хэвлэл рүү гаргаж өгөөд хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрөөд байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг ил болгоё гэсэн хууль унасан. Одоо залуус 100 мянган гарын үсэг цуглуулаад гадаа явж байна. Энгийн байх ёстой зүйлийн төлөө бид яагаад тэмцэх ёстой вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн зарцуулалтыг ил болгох таны хуулийг би дэмжинэ. 2,3 санал байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн ч болно
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Та |2026.11.20|-ны өдөр хууль зөрчсөнөө мэдсэн үү. Ерөнхийлөгчийг үдэн гаргахад Ерөнхий сайд оролцдоггүй. Тэр тусмаа гэмт хэрэгт холбогдож, түүнийгээ шалгуулахаар ажлаа өгсөн Ерөнхийлөгчийг.
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар Ёслолыг албаараа дамжуулаад журам гаргаад үдэх ёслол зохион байгуулсан. Та тааллаараа оролцох үгүйгээ шийднэ гэж надад мэдэгдсэн. Иймд би УИХ-ын гишүүн, хувь хүнээрээ тэр ёслолд оролцсон. Гэмт хэрэгт холбогдсон юм байхгүй. Самбар дээр хүний зураг хэвлэж тависны зоргоор хэн нэгнийг яллаж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Та экс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг та шууд хэллээ. Та яаж мэдэж байгаа юм. АТГ, УЕП ажлаа хийж эхлээгүй байхад шүү
Ерөнхий сайд Н.Учрал: Ерөнхийлөгч нотлох баримтгүй байсан ч гэсэн шалгуулахаар ажлаа өгсөн. Хэнийг өмгөөлөөгүй. Хууль хяналтын байгууллагад оч гэж байна
УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2016 оноос хойш Монгол орон нууцлаг улс болсон. Гэрээ, гэмт хэрэг, Төрийн худалдан авалт, төсвийнхөө задаргааг ч нуудаг болсон. Иргэд олон нийтийн мэдэх эрхээ хангалттай эдэлж чадахаа болилоо. УИХ-ын гишүүний бүрэн эрхийхээ хүрээнд "Оюу толгой"-оос бичиг явуулахаар нууцын тамга дараад буцаагаад явуулчихсан. Бидэнд мэдэх эрх алга. 3 их наядыг "Оюу толгой"-оос авахаар болсон. Бүгд сайшаалттайгаар дэмжсэн. Хүүгээс хүү боддог асуудал хэлэлцээрийн үр дүнд бий юу
Ерөнхий сайд Н.Учрал: 2016 онд нууцын хуулийг барьж, яагаад батлуулсан юм бол. Би хардах эрхтэй. Нууц гэж тамга дараад явуулдаг байдлыг хуулиар нь зогсоох ёстой
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Өмнөговь аймгийн иргэд уулзах үеэрээ иргэдэд захирангуй, дээрэнгүй хандсан бичлэг байна. Асуудал хүнд байна гээд ард иргэдээ загнаад байж болохгүй. Та үүндээ уучлалт гуйх ёстой болов уу.
Ерөнхий сайд Н.Учрал: Ямар ч уулзалт дээр АН, МАН-ыг ялгаж байсангүй. Ерөнхий сайдтайгаа хийх уулзалтыг улс төржүүлээд, ТЭМЭЭ гэхээр ЯМАА гээд байвал би хэлэх үгээ хэлнэ. Би эргэх холбоотой, энгийн даруухан ажиллаж байгаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Гашуунсухайтын төмөр замтай холбоотой тухайн үед ҮАБЗ-өөс төслийг хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн юм уу. Эсвэл оффтейк гэрээг нууцлах зөвлөмж өгсөн юм уу. Эдгээр гэрээг нууцлах саналыг ҮАБЗ, Засгийн газрын аль нь гаргасан юм.
Ерөнхий сайд Н.Учрал: Н.Учрал: Намчирхаад яах вэ. 2016 онд Төрийн нууцын тухай хуулийг хэн батлуулсныг мэдэж байгаа. Үүнийг засах үүрэг нь одоогийн Засгийн газарт ирчхээд байна. ТЕГ, хуулийнхнаас мэдээлэл авлаа. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндэслэлгүйгээр албаны нууцад авсан 806 хуудас материалыг илрүүлсэн байна
Гашуунсухайтын төмөр зам дээр гарсан ҮАБЗ-ийн хоёр зөвлөмжийг ил болгож, Тагнуулын байгууллагын дүгнэлт гаргахыг Засгийн газар үүрэг болгочихсон байгаа.Тухайн үеийн гэрээнүүд одоо бүгд ил болсон.
Ерөнхий сайд Н.Учрал: Гашуунсухайт, "Тавантолгой төмөр зам"-ын гэрээний дүн тухайн үед нүүрсийг 70 доллароор бодож байсан. Багадаа 80-85 доллар байхад шүү дээ. 14 хувийн хөнгөлөлтийн дүнтэй байна гэж гэрээлсэн байж тэрнээс илүү хөнгөлүүлсэн. Цаашаа 32 дамласан гэрээ хийсэн. Ингэхдээ 70 доллароор
Б.Түвшин: Төрийнхөө ордонд дандаа хулгайн тухай ярьж байдаг харамсалтай. Төрийн нууцын тогтолцоо хууль бус ажиллагааг халхлахад зориулагдсан байж магадгүй талаар яригдаж байгаа нь эмгэнэлтэй явдал. Уйлаад зогсолтой нь биш, засаад урагшлах нь зөв
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.