Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 24 дэх жилдээ улс орон даяар зохион байгууллаа.
Өвөрхангай аймагт энэ жил хүүхэд 16 нас хүрч буй 555 хүүхэд байна. Тэдгээрээс 180 хүүхдийг төлөөлөн болгон ёслолын үйл ажиллагаанд оролцуулж, иргэний үнэмлэхийг гардуулан өгсөн юм.
Аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга Т.Жамбалцэрэн нар хүүхдүүдэд хандан баяр хүргэсэн бөгөөд “Монгол улсын иргэний үнэмлэх авна гэдэг нь зөвхөн ёслолын үйл ажиллагаа төдий зүйл биш, эх орныхоо бүрэн эрхэт иргэн болж, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж буй чухал үйл явц” болохыг тодорхойлон хэллээ.
Мөн зарим сумдад “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулж, сурагчдад үндэсний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалаа судлан танин мэдэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой мэдлэг, мэдээллийг олгожээ.