Нийслэлчүүдийн амьдрал, ахуй, нийгмийн амьдрал гээд олон зүйлийг шийдэх хотын төсвийг А.Баяр даргатай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр “нууцаар” батлав. Мэдээж цаг хугацааны тулчихсан, яаралтай төсвөө батлах нь зүйн хэрэг боловч Улсын төсөв нь батлагдахгүй, хойшилчихсон, өргөн бариа ч үгүй байхад нийслэл нь төсвөө баталчихав. Батлах батлахдаа ямар ч хэвлэл мэдээлэлд мэдэгдэхгүй, тог тасарсан гэсэн шалтгаанаар баталчихав. Хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлчүүдийн хувьд ирэх 2025 онд хэдэн төгрөгийн орлого олох, ямар бүтээн байгуулалт хийгдэх, зарлага нь ямар байх гээд нэг тоо, үсэг мэдэхгүйгээр төсөв нь батлагдчихсан гэсэн үг.
Хамгийн хоржоонтой нь нийслэл төсвөө батлах үеэр цахилгаан тасарч, олон нийтэд ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байсан гэсэн тайлбартай.
Хэрэв тог, цахилгааны асуудал үүссэн бол хэвлэл мэдээллийн байгууллагынхныг дуудаад олон нийтэд нээлттэйгээр төсвөө батлах нь НИТХ-ын дарга А.Баярыг үүрэгт ажил байсан. Гэвч тэрбээр олон нийтэд ямар ч мэдээлэл өгөлгүйгээр 2025 оны төсвөө баталчихсан нь олон хүнийг гайхахад хүргэв.
Нийслэлийн төсвийн орлого зарлагыг хэдээр нэмж, хассан, бууруулсан, татвараа хэдэн хувиар нэмэх гээд олон нийтэд маш олон асуултууд эргэлзээтэй үлдэж байхад нэг ч мэдээлэл өгөхгүйгээр 45 төлөөлөгчөө “хайрцаглаж” төсөв баталсан А.Баяр даргад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Илтэд хууль зөрчөөгүй ч иргэдийн мэдэх эрхэнд халдаж, нийслэлчүүдээ үл хүндэтгэсэн НИТХ-ын дарга А.Баярт хариуцлага тооцохыг ч олон нийт сануулаад эхэлжээ.
Т.ОД
3,608.65





















































Холбоотой мэдээ