Засгийн газраас 2025 оны төсвөө дахин өргөн барьж, зарлагыг нь танахаар болжээ. Ингэхдээ соёлын салбарт төрөөс олгох хоёр, гурван зардлыг хассан байна. Түүний нэг нь олны шүүмжлэл дагуулсан соёлын ваучер буюу 18.3 тэрбум төгрөгийн төсөвтэй "Соёлын эрхийн бичиг"-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар болсон гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багц хамгийн өндөр төсөвтэй сайд нарын тэргүүн эгнээнд бичигдэж байв. Ирэх онд нийт 598 тэрбум төгрөгийн төсвөөс соёлын эрхийн бичиг, кино урлаг дэмжих сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулж байгаа аж. Тодруулбал,
Соёлын сайдын багцаас
- Соёлын эрхийн бичиг буюу 18 тэрбумын ваучер
- Кино урлаг дэмжих
- Соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулж байгаа аж.
Кино урлагийг дэмжих санд 2023 онд 403 сая төгрөг төсөвлөж байсан бол 2024 онд 2.5 тэрбум төгрөгийг төсөвлөж байв.
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬ:
Энэ хуулийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсвийг Засгийн газар батална гэдэг зүйл заалтыг хүчингүй болгох гэнэ.
- 34.3.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх;
- 34.3.3.инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
- 34.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг Засгийн газар батална.
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ:
Энэ хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дүгээр зүйл заалтыг хүчингүй болгоно.
- 8.2.Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно.
- 8.3.Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно.
- 8.4.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэсний соёлын агуулгыг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална.
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ:
Энэ хуулийн дөрөвдүгээр бүлгийг хүчингүй болгох гэнэ. Ингэснээр Соёлын яамны дэргэдэх Кино урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг сонгон шалгаруулалтыг зогсоох юм. Уг хуулийн дөрөвдүгээр бүлэгт,
- 12.1.Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сантай байна.
- 12.2.Кино урлагийг дэмжих сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс болон гадаадын киног Монгол Улсад гаргасны ашгийн 2 хувиас бүрдэх бөгөөд уг сангаас дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
- 12.2.1.эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт;
- 12.2.2.эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох.
- 12.3.Энэ хуулийн 12.2-т заасан хэлбэрээр дэмжлэг үзүүлэхэд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийн хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн улсын төсөвт тусгаж батална.
- 12.4.Энэ хуулийн 12.2-т заасан санхүүжилтийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно гэж заажээ.
3,608.65





















































Холбоотой мэдээ