17/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

7 аймгийн 60 сумд газар тариалангийн бүс нутаг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар. Улсын хэмжээн дэх 1 сая 50 мянган га тариалангийн талбайн 700 мянган га нь юм.

Тодруулвал нийт нутгийн 0,5 хувийг эзэлж байна. Тариалангийн бүс тогтоосноор малчид тариаланчдын хооронд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үүсээд байгаа бэлчээр, тариалангийн талбайн маргааныг эцэслэж, тариалангийн бүс нутгууд дагасан үр ашиг өндөртөй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж олгож буй бодлогын дэмжлэг юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт албан томилолтоор ажилласан.

Энэ үеэр тариаланчид тариалангийн бүс нутгийг зайлшгүй тогтоох шаардлага үүссэн талаар санал хүсэлтээ хэлж байсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.