УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томиллоо
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг “Бодь интернэшнл”-ийн 110 сая ам.долларын хээл хахуулийн хэрэгт “Одоогийн ЗГХЭГ-ын дарга холбоотой, Б.Энхбаяр $10 саяыг авсан” хэмээн нэрийг нь цоллосон. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн нэр ч дурдагдсаны дараа тэрбээр ажлаа өгөхөө мэдэгдсэн бөгөөд “Төрийн тэргүүн ажлаа өгч шалгуулна гэж байхад би ч гэсэн тэгнэ” хэмээгээд Б.Энхбаяр сайд өргөдлөө өгсөн билээ. Өргөдлийг нь хүлээн авч, даруй шийдвэрлэсэн.
Орны томилгоог У.Хүрэлсүхийг ажлаа өгсний маргааш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох тогтоол баталсан байдаг. Ийн найм хоногийн дараа Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д танилцууллаа.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.