niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 09:02 UTC Эх: https://news.mn/r/2767611/ ce33e44a7794f20b… ← niitlelch.mn руу буцах

Уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2024.12.03-нд нийтлэгдсэн

Уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж гэж хэн бэ?

Уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж гэж хэн бэ?

Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдсон. Тэрбээр Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач, Даян бөхийн дэвжээний тэргүүн юм. Тус холбооны наймдугаар Их хуралд оролцсон 550 төлөөлөгчөөс 485 төлөөлөгч нь санал хураалтад оролцож, Д.Дагвадорж 318 төлөөлөгчийн санал авсан байна.

Тэрбээр Тод манлай уяачаас гадна "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай. Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байсан удаатай. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих санал хүргүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Гэвч удалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байв.

Тухайн үед Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж