Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өнөөдөр /2024.12.02/ Төрийн ордонд болж, холбооны ерөнхийлөгчийг сонгохоор хуралдаж байна.
УИХ-ын дарга асан М.Энхболд хурал даргалж байна. Тэрбээр "Монголын Морин спорт, уяачдын холбоо үүсгэн байгуулагдаад 29 жил болж байна. Анх таван хүн хөдөө отрын бор гэрт байгуулж байсан түүхтэй. Энэ хугацаанд 200 мянган гишүүнтэй, 500 мянган дэмжигчтэй болсон байна. Монголын үндэсний спортыг тээж авч явж байгаа олон нийгмийн зүтгэлтэнтэй том холбоо болж өргөжсөн. Би энэ холбооны тэргүүнээр 10 жил ажилласан. Хуралд оролцож байгаа төлөөлөгчид намайг хурал даргалах хүсэлтээ илэрхийлсэн байна. Төрийн ордонд 550 төлөөлөгч оролцож байгаа. Улсын хэмжээнд 330 суманд салбар нэгжтэй, нэгж бүрээс нэг төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Мөн улсад бүртгэлтэй томоохон галуудын төлөөллүүдээс гадна "Молор эрдэнэ" шагналтнууд ирсэн. Дүрмийнхээ 20 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аас Сахилгын зөвлөл байгуулахаар хэлэлцэж байна. Хурдан морины уралдааны маргааныг заавал шүүх, спортын арбитраар шийдэх бус Сахилгын зөвлөлөөрөө хэлэлцэж, шийддэг, хянадаг байх өөрчлөлтийг орууллаа. Мөн холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгож, тэргүүн нь баг бүрэлдэхүүнээ томилж ажиллана. Тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээр ажиллана.
Монголын уяачид адууныхаа цусыг сайжруулахаар шинэ цагийн адуу бий болгож уралдаж эхэлсэн. Монгол адуу уях, сонгодог хэлбэрээр адуу уралдуулах аль аль нь уяач, унаач хүүхдийн ур чадварыг шаарддаг. Энийг амжилтад тооцож байгаад больсон. Дэлхий нийтээр сонгодог хурдан морины уралдаан руу анхаарч байгаа учраас уламжлалт уралдаанаас гадна сонгодог морин тойруулгат уралдааныг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Мэдээж унаач хүүхдүүдийн аюулгүй байдал чухал. Энэ асуудалд анхаарна" гэв.
Тэрбээр 2025 оны төсвийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "УИХ Дэгийн тухай хуультай. Улсын төсөв дээр Ерөнхийлөгч бүхлээр нь хориг тавьсан бол хугацааны хувьд заавал тэдэнд батлах ёстой гэхгүйгээр ирэх нэгдүгээр сарын 1-нээс өмнө улсын төсвөө баталбал болно" гэлээ.
3,608.65





















































Холбоотой мэдээ