niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 09:31 UTC Эх: https://news.mn/r/2767018/ 002f0d6a797af254… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын даргын "тэнэглэл"

Хуучирсан мэдээ: 2024.11.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын "тэнэглэл"

УИХ-ын даргын "тэнэглэл"

УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг нь парламентаар хэлэлцэж буй хууль тогтоомжийг судалж, оролцож, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаа суух үүрэгтэй. Гэвч УИХ-ын дарга дандаа хуралдаа суудаг, тасалдаг гишүүдийг урамшуулдаг болно хэмээн чуулганы индер дээрээс хэлэв.

Тэрбээр, УИХ-ын тамгын газраас энэ систем үйл ажиллагаатай холбоотойгоор дан ганц УИХ-ын ирцээс гадна УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа байдал, өдрийн хуралдааны хэдэн хувьд суусан талаарх асуудлыг гаргадаг болох системийн хөгжүүлэлт хийгдэж байгаа. Гишүүд хоёр өдрийн чуулганы хуралдаандаа зайлшгүй сууж байх ёстой. Зайлшгүй шалтгаантай бол эмнэлгийн чөлөө, айлчлалын чөлөө авна. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа чуулганы хуралдаанд сууж байгаа гишүүн мөн байнгын хороо ажлын хэсгийн хуралдаанд сууж байгаа бол гарахдаа хурал даргалагчаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Гэтэл манайханд орж ирж бүртгүүлчихээд гараад явчихдаг гишүүд олон бий. Маш олон гишүүдийн ирц нь харагдаад байгаа мөртлөө санал хураалтанд ордог нь 70 гаруй гишүүн л байна. Бараг л жижүүр шиг. Харин энэ жижүүрлэж байгаа гишүүдээ урамшуулдаг байх, энэ тогтолцоог бий болгох ёстой гэж бодож байна” гэсэн юм.

Угтаа бол УИХ-ын гишүүд хуралдаа суух үндсэн үүрэгтэй. Зайлшгүй тохиолдол буюу эрүүл мэндийн шалтгаан, гадаадад томилолттой үеийг эс тооцвол хуралдаа сууж, ажлаа хийх нь гишүүдийн үүрэг шүү дээ, Д.Амарбаясгалан дарга аа.  Бүх л төрийн албан хаагчид ажлаа хийж байгаа, ажлаа хийснийх нь төлөө бүгдийг шагнаад байвал юу болох вэ?

Ажлаа хийснийх нь төлөө шагнадаг тийм төсөв энэ улсад байхгүй л баймаар. Эцсийн дүндээ улсын мөнгө ч гэж байхгүй татвар төлөгчдийн л мөнгө гэж бий. Бүх амьтан тэгш эрхтэй, гахай  илүү тэгш эрхтэй байж болохгүй!

П.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж