УИХ-ын намрын чуулганы аравдугаар сард хамгийн олон удаа хуралдаа суугаагүй гишүүдээр Ч.Ундрам, Ц.Туваан, Э.Бат-Амгалан, Т.Аубакир, Д.Батлут, Х.Баттулга, А.Ганбаатар, Н.Наранбаатар нар тодорчээ. Чуулганы хуралдаан аравдугаар сард нийтдээ долоон удаа хуралдсан бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Батлут, Х.Баттулга нар ганцхан удаа л хуралдаа суужээ. Харин УИХ-ын гишүүн Т.Аубакир, А.Ганбаатар, Н.Наранбаатар, Ц.Туваан, Ч.Ундрам нарын гишүүд хоёрхон удаа хуралдаа суужээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакирын хувьд дөрвөн удаа гадаадад томилолттой, нэг удаа тасалсан бол Д.Батлут гишүүн 5 удаа орон нутагт ажиллажээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга 1 удаа гадаадад, гурван удаа чөлөөтэй, хоёр удаа тасалсан бол А.Ганбаатар 5 удаагийн хуралд эмнэлгийн чөлөөтэй, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2 удаа гадаадад, 2 удаа эмнэлгийн чөлөөтэй, 2 удаа тасалсан байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам хамгийн олон удаа буюу 5 удаа гадаадад томилолттой явсан байна.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга хамгийн олон удаа буюу 3 удаа чуулганы хуралдаан тасалсан байна. УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, Д.Ганбат, Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нар хамгийн их хоцордог гишүүдээр бүртгэгджээ.
Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, Ж.Батжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Х.Булгантуяа, С.Бямбацогт, П.Ганзориг, Д.Ганмаа, С.Замира, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Цэнгүүн нарын гишүүд хурлаа таслаагүй байна.

3,608.65




















































Холбоотой мэдээ