УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 60 нь оролцож, 63,5 хувийн ирцтэй байна. Хуралдаанд оролцоогүй гишүүдээс орон нутагт дөрвөн гишүүн буюу С.Амарсайхан, Б.Тулга, Ж.Энхбаяр, С.Эрдэнэболд нар орон нутагт ажиллаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар чөлөөтэй, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар эмнэлгийн чөлөөтэй байна.

Харин бусад 32 гишүүн нь гадаадад томилолттой байгаа гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Анар, Т.Аубакир, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Б.Бейсэн, Ш.Бямбасүэн, С.Бямбацогт, Ж.Галбадрах, С.Ганбаатар, М.Ганхүлэг, Г.Дамданням, С.Замира, М.Мандхай, П.Наранбаяр, Б.Пунсалмаа, Б.Пүрэвдаваа, Б.Пүрэвдорж, Д.Рэгдэл, П.Сайнзориг, М.Сарнай, Р.Сэддорж, Ч.Ундрам, Б.Уянга, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Ө.Шижир, Б.Энхбаяр, Д.Энхтуяа нар гадаадад томилолтой гэжээ.

3,608.65



















































Холбоотой мэдээ