niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4%d a634c3deaf020745… ← niitlelch.mn руу буцах

Өнөөдрийн хуанли

~Тавдугаар сарын 22-нд болох үйл явдал~

09:00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд үргэлжилнэ.

09:30 цагт Европын холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат” буюу “GSP+3 төсөл”-ийн нээлт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.

09:30 цагт Монголбанкнаас “2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.

09:30 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтын хаалтын арга хэмжээ Багшийн хөгжлийн ордонд болно.

10:00 цагт “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилт болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх танилцуулга, хэлэлцүүлэг “Holiday inn” буудлын хоёр давхарт эхэлнэ.

10:00 цагт Налайх дүүрэгт Нийслэлийн Цэргийн штабаас цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний анхан шатны бэлтгэл сургалтын явцтай танилцана.