Мах экспортын компаниуд хаалгаа барьж, малчид халаас хоосон үлдэнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Экспортын махыг энэ оны зургаадугаар сарын 1-ныг хүртэл хязгаарлах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2024.01.29/ ээлжит хуралдаанаар гаргасан. Уг хязгаарлалтаа ХХААХҮ-ын сайд Ж.Энхбаяр тайлбарлахдаа “Цагаан сарын баяр болж байгаатай холбоотойгоор махны үнэ тодорхой хэмжээнд өсөж байна. Иймд үнийг барих зорилгоор экспортод гарч байгаа махыг хязгаарлалаа” гэсэн юм. Харин Засгийн газрын уг шийдвэр гаднын улсуудад мах экспортолдог дотоодын компаниудад томоорон цохилт болсоныг тэд учирлан ярьж байна. Нөгөө талд малынхаа ашгаар мөнгө олох ганц сезоны үед махны үнийг тогтворжуулах шийдвэр гаргасан нь сүүлийн хэдэн жил зуднаар байдгаа барсан малчдад хүнд тусав. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.