niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 10:35 UTC Quelle: https://news.mn/r/2765365/ 27875899fa135625… ← zurück zu niitlelch.mn

Ц.Даваасүрэнгийн суудал ганхаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2024.11.21-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэнгийн суудал ганхаж эхлэв

Ц.Даваасүрэнгийн суудал ганхаж эхлэв

Монгол Улсын 2025 оны төсвийн зардлыг бууруулах шаардлага тавихад хүлээж авалгүй, тодотгол оруулах тогтоол баталж “халтуурдсан”-ы хариуцлагыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хүлээж, огцрох ёстой болж байна.

Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсан нь эдийн засаг гүнзгий хямрахаас урьдчилан сэргийлсний зэрэгцээ засаг ганхахаас ч хамгаалж чадлаа. Одоо гол нь ирэх оны төсвийг хувийн хэвшлээ дэмжсэн , татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг нь бууруулсан, төрийн албаны зардлыг хумьсан байдлаар батлах ёстой. Төсвийн ажлын хэсгийг  Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дахиад ахалбал энэ асуудал хэвээрээ явна.

Тэр тусмаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуцлага хүлээгээд ажлаа өгөх ёстой гэдэг шаардлага тавьсан.

Ц.Даваасүрэн даргалсан Төсвийн байнгын хороо хуралдах юм бол гишүүддээ уриална, энэ хуралд суухгүй, зайлуул аа гэдэг зарчмын шаардлага тавина” гэж мэдэгдсэн юм.

Төсвийн байнгын хорооны даргаас Ц.Даваасүрэн гишүүнийг огцруулах шаардлага түүний хувьд анхных биш. УИХ-аар 2025 оны төсөв хэлэлцэх үед энэ асуудлыг хөндсөн.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох ёстой гэх санал гаргасныг тус бүлгээс мэдэгдэж байсан удаатай.

Иймээс ирэх өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлэг Ц.Даваасүрэн гишүүний асуудлыг хэлэлцэн, Төсвийн байнгын хорооны даргаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж мэдэх нь. Хэрвээ энэ асуудлыг хэлэлцэхгүй гэвэл Ардчилсан намын бүлэг хориг тавьсан төсвийн хэлэлцүүлэгт орж ирэхгүй бойкот хийхийг үгүйсгэх аргагүй.

Ц.Даваасүрэн гишүүний хувьд УИХ-д сонгогдсон цагаасаа нэг бол УИХ-Төсвийн байнгын хороог даргалдаг, эс бол сайд болдог. Албан тушаал өгөхгүй болохоор Засгийн газраа шантаажлаад амар заяа үзүүлдэггүй. Тиймээс эрх баригч хүчний хувьд нэг асуудалтай зууралдах боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж