УИХ-аас энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг шинэчлэн баталж байсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
Уг хуульд хүчирхийлэл үйлдэгдэхээс сэргийлсэн олон зохицуулалт туссаны нэг нь “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэд амьдарч байгаа орон байранд архидан согтуурах, эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэвтрэхийг хориглоно” гэж заасан аж. Гэвч эл зохицуулалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаа аж.
Хүүхэд хамгааллын тухай хуульд оруулсан дээрх заалтыг олон нийт шүүмжилж буй юм. Тэдний зүгээс “Хүвь хүний ёс суртахуунаар зохицуулагдах зүйлийг хуульд тусгах нь зохисгүй” гэж үзэж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн Ц.Идэрбатаар уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлуулж, УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, Б.Баярсайхан, П.Анужин, Б.Жаргалмаа нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байжээ.
Г.ХОРОЛ
3,608.65




















































Холбоотой мэдээ