2018.05.23 · niitlelch.mn (Archiv) · Архив

Ногоон бүсийг цэвэрлэх “Гүйе түүе” аянд идэвхитэй оролцъё

~Ногоон бүсийг цэвэрлэх “Гүйе түүе” аянд идэвхитэй оролцъё~

Нийслэлийн ногоон бүсийн оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохион байгуулах гэж байна.

Тус ажлын хүрээнд ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Гачуурт гол дагуу явагдах тул аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх идэвхтэй оролцохыг нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газраас уриалж байна.

Бүртгэл, мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн Товчооны 328003 утсаар авна уу.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.