niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 11:03 UTC Эх: https://news.mn/r/2764884/ 5166878191da4b8d… ← niitlelch.mn руу буцах

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод төмөр замын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2024.11.20-нд нийтлэгдсэн

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод төмөр замын асуудлыг хэлэлцэнэ

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод төмөр замын асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг товтой. Хуралдаан өнөөдөр /2024.11.20/-нд 08:00 цагаас эхлэн хуралдаж, 28 асуудал хэлэлцэх гэнэ. Тодруулбал,

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болгосон. Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн мэдэгдсэн юм.

Мөн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ долоо хоногийн Даваа гаригт УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд ч мөн уг асуудлаар хуралдаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж