Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Баасан гаригт /2024.11.15/ Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдний оронд шинэ дарга нарыг томилжээ. Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг, дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг, дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус тус томилохоор тушаал гаргасан байна.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нар болох ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ томилгоог хийсэн.
Дэд даргаар томилогдсон хурандаа Ц.Уранчимэгийн хувьд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Отгонсүхийн эхнэр бол Я.Гантөмөр нь Ерөнхийлөгчийн зөвлөх, МУИС-ийн ректор асан Я.Төмөрбаатарын төрсөн дүү юм. Харин онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын зээ дүү гэдгээр нь хүмүүс мэддэг. Шадар сайдын шинэ томилгоо улстөрч, эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий хүмүүс байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.
3,608.65



















































Холбоотой мэдээ