niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 11:33 UTC Эх: https://news.mn/r/2764200/ 18de81662fd6eedd… ← niitlelch.mn руу буцах

2028 он хүртэл хотыг хөгжүүлэх зорилгоор томоохон 12төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.11.16-нд нийтлэгдсэн

2028 он хүртэл хотыг хөгжүүлэх зорилгоор томоохон 12төсөл хэрэгжүүлнэ

2028 он хүртэл хотыг хөгжүүлэх зорилгоор томоохон 12төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын талаар өнөөдөр /2024.11.16/ олон нийтэд танилцууллаа.

Ирэх 2028 он хүртэл нийслэлд нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн хөтөлбөрт тусгасан бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

Тухайлбал, Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх аж.

-Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм байна. Мөн "Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлэхээр болжээ.

Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар төлөвлөжээ.

Дулааны II, III цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлэв. Мөн томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөхөөр болжээ. Тухайлбал, эхний ээлжид “Нарантуул” олон улсын худалдааны төвийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах асуудлаар тус худалдааны төвийн удирдлагатай зөвшилцөнө гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж