Цагаан сарын амралт сунгахыг дэмжих ч 10 хоног ихдэнэ гэж иргэд үзлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Энэ жил Цагаан сарын баярын амралтын хоёр нь бямба, ням гарагт таарна. Улмаар шинийн 3-ны даваа гарагт амарснаар, мягмар гарагаас олон нийт ажилдаа орно. Харин баярын амралтын сунгах нь зүйтэй гэсэн санаачилгыг ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан дэвшүүлээд байгаа. Яаманд судалгаа хийж, хэд хэдэн хувилбарыг судалж үзээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон. Одоогийн байдлаар багадаа тав, ихдээ 10 хоногийн амралттай байх хувилбарт голчлон төвлөрөөд байгаа аж. Харин Засгийн газар хуралдаж, үүнийг шийднэ. Л.Энх-Амгалан сайдын хувьд Цагаан сар гэлтгүй Үндэсний их баяр наадмаар ч нийтдээ 7-10 хоног амрах зохицуулалтыг судалж үзсэн хэмээн ярьсан билээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.