niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:23 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/13-%d0%bd%d0%b0%d1%81%d1%82%d0%b 9b3c8c423285ca6b… ← back to niitlelch.mn

13 настай хүү малдаа яваад сураггүй болжээ

Энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон гэх дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан байдаг.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, гурван жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ алга болсон байна.