niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 12:32 UTC Quelle: https://news.mn/r/2763185/ 1b7fb95f540c070f… ← zurück zu niitlelch.mn

Өмгөөлөгчийн шалгалтын товыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2024.11.12-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчийн шалгалтын товыг зарлалаа

Өмгөөлөгчийн шалгалтын товыг зарлалаа

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 24/001 дугаар тогтоолоор өмгөөлөгчийн шалгалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Өмгөөлөгчийн шалгалтын бүртгэлийг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд https://shalgalt.ama.org.mn/   цахим хуудсаар явуулна.

Өмгөөлөгчийн шалгалтад орох өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчинтэй байх;
  • Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан хугацаа дууссан байх;
  • Эрүүгийн хуулийн Арван зургадугаар, Арван есдүгээр, Хорьдугаар, Хорин нэгдүгээр, Хорин хоёрдугаар, Хорин гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Шүүгчээр ажиллаж байсан хуульч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээгээгүй, хуульд заасан журмын дагуу өндөр насны тэтгэвэрт гараагүй байх;
  • Прокурор, мөрдөгчөөр ажиллаж байсан хуульч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх;
  • Хуульч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан байх.

Өргөдөл нь дор дурдсан бүрдүүлбэрийг хангасан байна.

  • Шалгалтад орох тухай хүсэлт; (цахим хуудас дахь маягтаар)
  • Товч танилцуулга; (цахим хуудас дахь маягтаар)
  • Иргэний эрх зүйн байдлыг нотолсон баримтын хуулбар; (e-mongolia цахим хуудаснаас)
  • Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар; (PDF файлаар хавсаргана)
  • Ял шийтгэлийн талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт; (PDF файлаар хавсаргана)
  • Шүүгч, прокурор, мөрдөгч, төрийн албанд ажиллаж байсан бол тухайн албан тушаалаас огцруулсан, халсан, чөлөөлсөн шийдвэрийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
  • Нотариатчаар ажиллаж байсан бол нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, дуусгавар болгосон талаарх тодорхойлолт, шийдвэрийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
  • Төрийн албанд ажиллаж байгаа бол сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх тодорхойлолт; (PDF файлаар хавсаргана)
  • Сүүлийн хоёр жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт; (e-mongolia цахим хуудаснаас)
  • Шалгалтын хураамж төлсөн баримт.

Бүртгэлийн хураамж 200 мянган төгрөг. Шалгалтын бүртгэл, зохион байгуулалттай холбоотой мэдээллийг https://shalgalt.ama.org.mn/  цахим хуудас болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны 70126861-4, утас, сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн нарын 99913157, 91200890 дугаарын утаснаас авна.

ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж