niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 12:36 UTC Эх: https://news.mn/r/2762848/ d1c3d18aea8672c5… ← niitlelch.mn руу буцах

Үндэсний урлагийн их театрыг Яармагт барина

Хуучирсан мэдээ: 2024.11.10-нд нийтлэгдсэн

Үндэсний урлагийн их театрыг Яармагт барина

Үндэсний урлагийн их театрыг Яармагт барина

Үндэсний урлагийн их теарын бүжгийн заал чийг дааж, хөгц үнэртдэг талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард сурвалжлага хийж байсан. Улаанбаатар хотод орсон нойтон цас хайлсны улмаас театрын дээврээс дусаал гоожин шат, коридор, албан өрөө, бүжгийн заал, уран бүтээлчдийн өрөө бүгд усанд автдаг гэдгийг театрын уран бүтээлчид хэлж байв.

Үндэсний гэх тодотголтой, 70 гаруй жилийн түүхтэй театрын дүр төрх ийм байгаа нь эмгэнэлтэй.

Тэгвэл саяхан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин театрын шинэ барилга барих газрыг сонгосон талаар мэдээлсэн юм. Тэрбээр "БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд театрын шинэ барилгыг нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд барихаар шийдвэрлэж, газрыг албан ёсоор сонгосон" гэв. Мөн үүнтэй зэрэгцэн Хүүхэд, залуучуудын спортын цогцолборыг Сингапурын жишгээр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих гэнэ.

Өмнө нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөж байв. Барилгын зураг төслийг "Бьюлдингс Техноложи" ХХК хийж, загвар зургийг батлуулахаар хүлээлгэж өгөөд байна гэдгийг Соёлын яамнаас мэдээлж байсан юм. Төсөл хэрэгжих хугацаа нь 2020-2023 он буюу гурван жил байхаар төлөвлөж байсан ч газрын асуудлаас болж эхлүүлж чадалгүй өдийг хүрсэн.

Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байна гэдгийг албаныхан танилцуулж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж