niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 13:02 UTC Эх: https://news.mn/r/2762687/ dead4f0f2611ec12… ← niitlelch.mn руу буцах

Амралтын өдөр ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

Хуучирсан мэдээ: 2024.11.08-нд нийтлэгдсэн

Амралтын өдөр ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

Амралтын өдөр ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулав.

Хур тунадас: Арваннэгдүгээр 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:  Арваннэгдүгээр сарын 08-нд баруун аймгуудын нутгаар, 09,10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар   секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Улаанбаатар хотод: Арваннэгдүгээр сарын 9,10-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9,10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +3…-8 градус дулаан байна. 9,10-нд хүйтэрч шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж