niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 13:04 UTC Эх: https://news.mn/r/2762528/ 078121317a17d516… ← niitlelch.mn руу буцах

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо

Хуучирсан мэдээ: 2024.11.08-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг гүйцэтгэх захирлаар томилжээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Батаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ.
З.Нарантуяа нь эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мастер хамгаалсан.
Монголбанкинд 1992-2006 онд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006 – 2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал, 2010 – 2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан туршлагатай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж