Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ирэх оны төсвийг 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 438 тэрбум 500 сая төгрөгийн зарлага зарцуулахаар тусгажээ. Ирэх онд Сангийн сайд, Боловсролын сайд нар хамгийн өндөр дүнтэй төсвийн зарцуулалтыг хийх бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Аж үйлдвэрийн сайд, Боомтын сэргэлтийн сайд нар хамгийн бага төсөвтэй байна.
- Сангийн сайд Б.Жавхлан 5.7 их наяд төгрөг
- Боловсролын сайд П.Наранбаяр 4.5 их наяд
- Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4.5 их наяд
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1.8 их наяд
- Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1.8 их наяд
- Зам тээврийн Б.Дэлгэрсайхан 1.6 их наяд
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 833 тэрбум төгрөг
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 822 тэрбум
- Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин 598 тэрбум
- Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 489 тэрбум
- Шадар сайд С.Амарсайхан 412 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 337 тэрбум
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 315 тэрбум
- Шадар сайд Л.Гантөмөр 312 тэрбум
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 275 тэрбум
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 129 тэрбум
- Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Ц.Туваан 70 тэрбум
- 20 минутын хот, үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 33 тэрбум
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 24 тэрбум
- Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга 15 тэрбум төгрөг захиран зарцуулахаар ирэх оны төсвтөсөвт тусгаад байна.
Монгол Улсын нийт төсвийн зарлагын 70 гаруй хувийг урсгал зардал эзээлдэг. Жилээс жилд урсгал зардлын хувь хэмжээ нэмэгдсээр байна. Тиймээс төсвийн зардлаа эргээд үр өгөөж өндөр өгөх, эдийн засгийн эргэлттэй байх хөрөнгө оруулалтын зардлын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэдгийг эдийн засагчид судлаачид мэдэгдсээр байгаа юм. Тиймээс ирэх оны урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байна. Бид аж үйлдвэржих, эдийн засгаа солонгоруулах, боомтын боймоо тайлахтай холбоотой асуудалд хамгийн бага биш хамгийн өнөдр төсөв зарцуулдаг болсон цагт хөгжил ирнэ.
3,608.65





















































Холбоотой мэдээ