niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 13:07 UTC Эх: https://news.mn/r/2762304/ 7a1da5da4c812da9… ← niitlelch.mn руу буцах

Ж.Баярмаа: Н.Өнөрцэцэгийг яллаж байгааг ойлгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.11.07-нд нийтлэгдсэн

Ж.Баярмаа: Н.Өнөрцэцэгийг яллаж байгааг ойлгохгүй байна

Ж.Баярмаа: Н.Өнөрцэцэгийг яллаж байгааг ойлгохгүй байна

НЭМЭЛТ:

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргаснаар шүүх хурал болж буй байр руу нэвтрэн орлоо. Тэрбээр шүүх хурлын процессийн талаар мэдээлэл авахаар ийнхүү орж байгаа юм.

"ТӨРИЙН НУУЦ ЗАДАЛСАН АЛБАН ТУШААЛТНУУДАА ИЛ БОЛГО"

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт тавьсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн гадна дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Шүүх хуралд ажиглагчаар орох хүсэлтээ өгөхдөө би хоёр хүсэлт тавьсан. Нэгдүгээрт шүүх хурлын нээлттэй явуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан, хоёрдугаарт шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлтээ тавьсан. Аль алийг нь хүлээж аваагүй. Хуульд шүүх хурлыг хаалтай хийх, зарим хэсгийг нь нээлттэй хийх үндэслэл бий. Гэхдээ хуулийн цоорхойг ашиглан бүхэлд нь хаалттай хийж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 20 гаруй заалттай зүйл анги үүсгэсэн. Хамгийн гол нь цаашдаа ийм хэрэг давтагдах эрсдэлтэй. Өмнө ч ийм хэрэг болж байсан. Монгол Улс 40 мянган хүнийг хэлмэгдүүлж байсан түүхтэй. Цаашдаа нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Монгол хүний үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Үндсэн Хуульд зааж өгсөн байдаг. Гэтэл иргэн байтугай сэтгүүлчийнхээ үг хэлэх, ажил үүргээ гүйцэтгэх эрх чөлөөг хаасан ноцтой хэрэг болж байна.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд таван байр ухарч хүнд хэцүү гэх ангилалд багтаж байна. Үүнийг дагаад ардчиллын индекс буурна. Монгол Улс ардчиллын индексээр  ардчилсан бус улсуудын доор эрэмбэлэгдэж байна. Шүүх засагтаа бидний итгэх итгэл буурсаар байна. Гэхдээ ямар ч байсан шүүхийн шийдвэрийг харьяа. Анхан шатны шүүх дээр алдаа гаргасан байж болно. Гэхдээ одоо үүнийгээ засах хэрэгтэй. Үнэн зөвийн талд шийднэ гэж итгэж байна. Хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг бүтээх нь ардчилсан нийгмийн гол шинж. Тиймээс шүүх хүмүүнлэг, энэрэнгүй байх хэрэгтэй. Түүнчлэн нэг сэтгүүлчийг улсын нууц задалсан гэж яллаж байгааг ойлгохгүй байна. Төрийн нууцыг хадгалах үүрэг хүлээсэн албан тушаалтнуудаа яагаад ярихгүй байгаа юм бэ. Зүгээр нэг сэтгүүлчийг барьж, хорихынхоо оронд тэдгээр хүмүүсээ нийгэмд таниулах хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж